ФОТО: Б.Хурц нарт холбогдох ШҮҮХ ХУРАЛД гэрчүүд болон бусад холбогдогч нараас мэдүүлэг авч байна

2019 оны 8 сарын 12

Arslan.mn

Шүүх хуралдаан нэг цаг завсарлаад  эргэн орсон бөгөөд гэрчүүд болон бусад холбогдогч нараас мэдүүлэг авч байгаа аж.

Өнөөдрийн шүүх хуралд С.Зоригийн эхнэр Б.Булган оролцож байгаа юм. 


Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хурал Төв аймгийн шүүхэд үргэлжилж  байна.  Өнөөдрийн шүүх хурал 15 минут завсарлаад, эргэн оржээ.

Энэ удаагийн шүүх хуралд Б.Содномдаржаа оролцож байгаа бөгөөд Шүүх хурлын гадаа Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа ирсэн байна.


Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдаан үргэлжилж байна. Шүүх хурлын эхэнд УИХ-ын түр хорооны гишүүдийг хаалттай хуралдаанд ажиглагчаар оролцуулах эсэхийг шийдвэрлэсэн бөгөөд тэднийг шүүх хуралд оролцох хүсэлтийг хүлээж авсангүй.

Тодруулбал, шүүгчдийн зүгээс Б.Хурц нарт холбогдох хаалттай хуралдаанд УИХ-ын түр хорооны таван гишүүнийг хөндлөнгийн ажиглагчаар оролцуулах шаардлагагүй гэж үзэж, хүсэлтийг нь хүлээж авахаас татгалзсан байна.


Б.Хурц болон бусад холбогдогч нар яг одоо Төв аймгийн шүүхийн байр луу орсон байна гэдгээ эх сурвалж мэдээллээ. Шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал шүүгч, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар хэвээр оролцохоор болсон.

Шүүх бүрэлдэхүүн шүүх хурлын өмнө УИХ-ын гишүүн түр хорооны бүрэлдэхүүнийг оруулах эсэхийг хурлын эхэнд шийдвэрлэх юм байна.

Дашрамд дурдахад тэдэнд холбогдох шүүх хурал долоодугаар сарын 23-нд Төв аймаг дахь оум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгдэгч О.Бямбажавын итгэмжлэлээр өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм. Уг хүсэлтийн дагуу шүүх хурлыг энэ сарын 12-ыг хүртэл хойшлуулж шүүх бүрэлдэхүүнийг томилох эсэх хурал болсон. Гэвч шүүгдэгчийн уг хүсэлтийг Төв аймгийн шүүгчдийн зөвлөл хүлээж авахаас татгалзсан билээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
606672
5 эможи

Зочин
2019-08-12 12:04
сонирхолтой
keyboard_arrow_up