Төрийн ордны зүүн талын цөмөрсөн нүх ХУУЧНЫ ТРАНШЕЙ байжээ

2019 оны 8 сарын 09

Arslan.mn

Төрийн ордны зүүн талд газар цөмөрч, нүх үүссэн байсныг Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас холбогдох хүмүүс ажиллаж, хамгаалалтад авсан байсан билээ.

Харин тухайн нүх нь хуучны траншей байсныг өнөөдөр олж тогтоосон байна.

Arslan.mn

Тодруулбал, СБД-ИЙН 8-р хороо Кибер захын баруун урд талд Монгол хэвлэх ХХК-ий эзэмшлийн хашаанд үүссэн нүхэнд 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 13:00 цагт ОБЕГ-ын үндэсний аврах ангийн 4 хүнтэй баг орж доторх орчин, нөхцөл байдал, эрсдэлийг тодорхойлсоны дараа ШУА-ын түүх археологийн хүрээлэнгийн археологич Г.Батболд, Ц.Буянхишиг нар орж ажилсан.

Уг нүх нь 10 м урттай, 5 м өргөнтэй, 4 талаараа байгалийн чулуун ханатай, шонгийн модоор эгнүүлж таазыг хийсэн, бохирын вааран хоолойтой, газарт 1 м орчим гүн ус тогтсон траншейний байгууламж болохыг урьдчилсан байдлаар тогтоосон. Уг байгууламж нь хажуу талын sentosa food court нэртэй 2 давхар барилгатай нэг цаг хугацаанд баригдсан тус барилгын ус зайлуулах байгууламж байна гэдгийг Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606637
4 эможи

Зочин
2019-08-09 20:35
Малнууд. Нохойг чоно гэсэн. Одоо траншейг . . . . Хаха.
keyboard_arrow_up