ДОПИНГ: Шинжилгээний хариугаар хоёр бөхөөс допинг илэрчээ
2019 оны 8 сарын 09
Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд үлдсэн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Тус шинжилгээний хариу гарсныг Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээллээ. Тус төвөөс сэргээшийн шинжилгээний хариуг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн байна. Уг шинжилгээгээр хоёр бөхөөс допинг илэрсэн хэмээн мэдээлж буй бөгөөд одоогоор тэдгээр бөхчүүдийн нэрийг нууцалж байгаа аж.
Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу зохион байгуулах хороо бөхчүүдийн шинжилгээний хариуг зарлах бөгөөд хэзээ зарлах нь одоогоор тодорхойгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1

1




1



3
606617
6 эможи
Зочин
2019-08-09 13:01

ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс