“Цагдаагийн олимп“-т Монголын баг оролцож байна

2019 оны 8 сарын 09

Arslan.mn

БНХАУ-ын Сючуань мужийн Чендү хотод  “Цагдаагийн олимп” өчигдөр эхэллээ. Энэхүү удаагийн цагдаагийн дэлхийн тоглолтод манай улсын цагдаа, дотоодын цэргүүд анги байгууллагын офицер, ахлагч нийлсэн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.

"Chengdu 2019" наадамд дэлхийн 80 орны цагдаагийн алба хаагчид спортын 54 төрөлд шилдгүүдээ тодруулж эхэллээ.

2019 оны цагдаагийн дэлхийн тоглолтод Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх ахлан цагдаа, дотоодын цэргийн нийт 18 офицер, ахлагч нар чөлөөт бөх, жудо, бокс, дардас, дугуй, карате, Push full, Bench press, Жиу-жицу зэрэг спортын есөн төрөлд өрсөлдөх юм.

Дэлхийн цагдаа болон галын тоглолт нь 1967 оноос эхлэн 2 жилд нэг удаа зохион байгуулагдаж ирсэн бөгөөд Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид 2011 оноос эхлэн оролцож байгаа билээ.  

“Цагдаагийн олимп” гэж нэрлэгдсэн цагдаагийн дэлхийн тоглолтод Монгол Улс тав дахь удаа оролцож байгаа бөгөөд өмнө нь нийтдээ 35 алт, 23 мөнгө, 12 хүрэл медаль авчээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606606
0 эможи

Зочин
2019-08-09 12:09
keyboard_arrow_up