ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зарим газраар үргэлжилсэн бороо орно

2019 оны 8 сарын 08

Arslan.mn

Өнөө маргаашдаа төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар үргэлжилсэн бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжлэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна.

-2019 оны наймдугаар сарын 8-ны 20:00 цагаас 9-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ-

Улаанбаатар хот: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: ­Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

ЭНЭ САРЫН 10-14-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ: 

10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 11-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 12-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 13-нд  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд зарим нутгаар секундэд 15-17 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр дулаарна.

 

Эх сурвалж: ЦУОШГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606594
0 эможи

Зочин
2019-08-08 17:22
мэдээлэл өгсөнд баярлалаа
keyboard_arrow_up