Өндрөөс унах гэж байсан дөрвөн настай хүүг аварчээ

2019 оны 8 сарын 08

Arslan.mn

Бага насны хүүхдээ гэрт нь орхин явснаас цонхоороо унах гэж байсныг онцгойгийн алба хаагчид аварсан байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн дугаар байрны 3 давхрын цонхны тавцан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр 11:50 цагт сумын онцгой байдлын хэлтэст иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 11:55 цагт очиж дөрвөн настай, эрэгтэй Э-г цонхны тавцан дээрээ хөлөө унжуулан сууж байсныг сунадаг шат ашиглан эсэн мэнд буулгаж, ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Хүүг эцэг, эх нь гэрт цоожлоод явсан байжээ.

Иймд иргэд та бүхнийг ахуйн ослоос урьдчилан сэргийлж  бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байж, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг онцгойлон анхаарууллаа.

Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606578
0 эможи

Зочин
2019-08-08 11:10
keyboard_arrow_up