Б.Хурц нарт холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүнийг хэвээр үлдээжээ

2019 оны 8 сарын 07

Arslan.mn

 Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын есөн хүний шүүх хуралдаан 2019 долдугаар сарын 23-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Есөн шүүгдэгчийн нэг болох О.Бямбажавын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар "шүүгчдийн бүрэлдэхүүнээс татгалзах" хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг наймдугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшлуулсан юм.

Гэвч тус хүсэлтийг Төв аймгийн бүх шүүгчдийн зөвлөгөөнөөр хэрэгсэхгүй болгожээ. Ингэснээр наймдугаар сарын 12-ны шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал, шүүгч Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар хэвээр оролцох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
606556
1 эможи

Mongol yalna
2019-08-08 00:59
Mongol ahan duusee bugd shuuhed ochij shudraga shiitehiig shaaradaya
keyboard_arrow_up