Сайдын тушаалаар Яармагийнхныг усанд автуулсан “Талст ширээт” ХХК

2019 оны 8 сарын 07

Arslan.mn

Чимиддоржийн Хишигжаргал гэх ганцхан хүний нэр дээр бүртгэлтэй “Талст ширээт” ХХК нь “Сидар сити ресидэнс” гэх хорооллоо үерийн ус зайлуулах даланг хааж барьснаас үүдэн Нисэхийн зам өчигдрийн бороонд урсах дөхсөн.

Харин Нийслэлийн удирдлагууд, эрх бүхий байгууллагууд өчигдөр үерийн голомт дээр ажиллаж, тус барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2017 онд “Талст ширээт” компанид аялал жуулчлалын зориулалтаар Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт 5 га газар ашиглах эрх олгожээ.

Гэтэл тус компани газрынхаа зориулалтыг өөрчилж, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар барилгын эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулж авсан байна. Ингэхдээ барилгын зориулалтыг аялал жуучлал, сургууль, цэцэрлэгийн цогцолбор болгожээ.

Тус компани холбогдох зөвшөөрлийг иймэрхүү шат дамжлагатайгаар гаргуулж, өөрчилж авсныхаа дараа барилга эхлүүлэх, угсрах зөвшөөрлийг холбогдох байгууллагаас нь авалгүйгээр “Сидар сити ресидэнс” хорооллын барилгын ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлжээ. Харин барилгын гүйцэтгэгчээр нь “Авай цахир” гэх компани ажилласан байдаг юм.

Анх аялал жуулчлалын зориулалтаар авсан газар дээрээ зоорьтой, 16 давхар, хоёр блок орон сууцны зориулалттай барилга барьж эхэлсэн тус компани  барилгын аюулгүй ажиллагаа, норм дүрмийг чанд бариагүй, зориулалтын тор, хашлага хаалтыг хийгээгүйн улмаас В1 блокын нэгдүгээр давхрын хэв хашмалыг барьж байсан барилгачин унаж нас барсан хэрэг ч гарсан байна.

Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч Д.Дуламрагчаагийн тайлбарласнаар бол өнгөрсөн зургадугаар сард Мэргэжлийн хяналтынхан тус газарт ажиллаад “Талст ширээт” компанид үүрэг өгчээ.  Тодруулбал, борооны улмаас гадаргуугийн болон үерийн ус авто зам, замын байгууламж руу орж, авто замын хөвөө, явган хүний зам эвдэрч, авто замын зорчих хэсгийн далан руу ус нэвчиж, зам цөмрөх нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс тус замын урд талаар хийгдсэн борооны ус зайлуулах байгууламжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангаж, зам доогуурх ус гаргалгааны хоолой руу орох шуудууг битүүлсэн хэсгийг цэвэрлэж ус нэвтрүүлэх ажлыг яаралтай хий” гэсэн даалгавар өгчээ.

“Үерийн усны даланг хааж барилга барьсан байна гэдгийг удаа дараа холбогдож сануулсан. “Талст ширээт” компанийн  удирдлагууд нэг ч удаа үерийн усны далангийн зураг бариад ирж байгаагүй. Авто замын хөгжлийн газраас удаа дараа шаардлагыг тавьж, үерийн ус авто замруу орох нөхцөл байдал үүсэн байна шүү гэдэг дүгнэлтийг өгсөн гэдгийг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын холбогдох албаны хүмүүс ч хэлж байв.

Ийнхүү Мэргэжлийн хяналтын улсын байцаагч болон бусад холбогдох албаны өгсөн үүрэг даалгаврыг үл тоож, Нисэхийн замыг үерийн усанд автуулсан “Талст ширээт” гэх том толгойтой компанитай хариуцлага ярих цаг болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
2
confuse an post
1
angry an post
12
606548
30 эможи

Хотын иргэн
2019-08-08 19:06
Зөвшөөрөл өгсөн сайд цэрэнбаттай нь цуг хохирлыг барагдуулж,улсыг хохиролгүй болгон том толгойт сайд сайдын найз 2-ыг хатуу шийтгэ! Зөвшөөрөлгүй барилгыг шууд нураа,өөр арга байхгүй ээ
Зочин
2019-08-08 19:04
Чанга хариуцлага тооцох хэрэгтэй
Зочин
2019-08-08 19:04
Чанга хариуцлага тооцох хэрэгтэй
zochin
2019-08-08 18:17
Бичиг албан тоот явуулсныгаа ажил хийсэн гэж боддог, ярьдаг төрийн албан хаагчид...
Адар
2019-08-08 15:40
Сайд зөвшөөрөл өгөхөд түүнийги хэн өөрчлөв, өөрчилсөн зөвшөөрлийн дагуу барилга бархдаа өчнөөн зөрчил гаргаж байхад яагаад зогсоох арга хэмжээ авсангүй вэ, өгсөн үүрэг даалгавраа эргэж яагаад шалгасангүй вэ гээд дор дороо л бодох зүйл их байна даа.
Иргэн
2019-08-08 13:54
Ниргэсэн хойно нь хашгирав төрийн алба хашиж байгаа нөхдүүд ажлаа маш муу гүйцэтгэж байна.Одоо энэ компаниар замаа үерийн далангаа янзлуулж төсөв хөрөнгийг гаргуул чадахгүй бол ажлаа өг
Зочин
2019-08-08 09:51
Эх сурвалж хэсэг дээр LIVETV.mn гэж бич л дээ.
Зочин
2019-08-08 09:04
Тэр сайдад арга хэмжээ авах ёстой. Зүгээр зөвшөөрөл өгөөгүй л байгаа ш дээ
Зочин
2019-08-08 07:51
Ёстой дампуурчээ яана даа.
Иргэн
2019-08-07 21:46
Барилгыг буулгаж нураах нь зүйтэй.
Hohirogch
2019-08-07 21:03
Guper.n dood tal maani salj unasoon jolooch taliin karlan bas salsan bn teriigee medeegui bj say zasuulaad orj irlee 120 k bolloo. Ug ni iim ih us bgaagui bol nadaaa iim zardal garahaargui blaa. Haashaa handah we
Хариуцлага тооцох хэрэгтэй
2019-08-07 19:29
Зөвшөөрөл өгсөн авсанг бүгдийг нь шалга. Яармагт юун аялал зуучлал байдын. Энэ ганц хүн оймсны мөнгөөр (авилгал) л барьж байгаа даа.
zochin
2019-08-07 18:17
yarmag bogd uul taldaa bvh gazar aylal juulchlaliin zoriulalttai anhnasa olgogdson.yg ingej yrih yum bol barigdsan bga bvh horoolol huuli zorchson .zaisanch adilhan.yagad gants ene kompani gj.bvgdtei n l adil handah estii baimaar.
Иргэн
2019-08-07 17:01
Ганц хүний нэр дээр байдаг компани гээд байдаг. Нэг л шижигтэй. Жинхэнэ эзэн нь том гэсэн үгдээ. Ингэс гээд таг болох бхдаа. Нууц ноёнтны том хулгай гарцаагүй мөн. Хууль дүрэм мөрдөхгүй, хуулийн дампуурал, улс төрчдийн мафийн нэг жишээ энэ мөн. Жигсэцгээе!!!!
Barilgiin nuraaj,dalang BN vaidlaar n zasuulj,zam evdsen mongon tulburiig tuluulex xeregtei.
2019-08-07 16:03
Barilgiin nuraaj,dalang BN vaidlaar n zasuulj,zam evdsen mongon tulburiig tuluulex heregtei.dandaa avilgachid zovshoorliin ogson sht.ATG shalgax xeregtei.
zow zow
2019-08-07 15:29
Alah heregtei
keyboard_arrow_up