“Монгол Хятадын экспо-2019”-д Монголын 400 ААН оролцоно
“Монгол Хятадын экспо-2019” арга хэмжээ есдүгээр сарын 05-10-ны хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанцав хот, Тонляо хотод зохион байгуулагдах гэж байна.
“Монгол Хятадын экспо-2019” нь Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр орны засгийн газар 70 томоохон ажил хийхээр төлөвлөсний нэг болж буйгаар онцлог аж.
Уг арга хэмжээний үеэр үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн хурал, худалдаа хөрөнгө оруулалтын хэлэлцээр, соёл урлаг, шинжлэх ухааны ололт хуваалцсан форум, хоёр улсын стандартын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээ болон ноос ноолууран бүтээгдэхүүний загвар зохион бүтээгч нарын танилцуулах загварын шоу зэрэг томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.
“Монгол Хятадын экспо-2019” арга хэмжээнд нийт 11,000 м.кв талбайд Монголын 400 ААН-ийг оролцуулахаар БНХАУ-ын талтай тохиролцсон. Нэг ААН-д 9 м.кв талбайд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах, борлуулах боломж олгогдоно. Мөн бас нэг зүйл нь оролцож буй ААН-үүд бараа бүтээгдэхүүнийхээ шошго, зааврыг хятад болон англи хэл дээр гаргах хэрэгтэй гэдгийг зөвлөх байна” гэдгээ ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан энэ үеэр хэллээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









