Автомашины АЗЫН ДУГААР зарна гэх ЛУЙВАРТ итгэхгүй байхыг анхуурлав
2019 оны 8 сарын 07
Авто тээврийн үндэсний төвөөс УАА гэх автомашины улсын дугаарын шинэ серийг өнгөрсөн сарын сүүлээр задалж иргэдэд олгох ажлыг эхлүүлсэн.Ингэхдээ бүх дугаарыг цахимаа 7600 төгрөгөөр иргэдэд олгож байгаа юм байна.
Харин цахим сүлжээнд “Саяхан задарсан шинэ серийн азын дугаарууд 25-28 саяд хүрч байна” гэх мэдээлэл тархаад байгаатай холбогдуулан АТҮТ-өөс “Автомашины улсын дугаар зарна гэсэн луйврын шинжтэй заруудад хууртахгүй байхыг АНХААРУУЛЖ байна. ЭНЭ БОЛ ЗАЛИЛАН‼️ "гэсэн тайлбар гаргасан байна.
Иргэд импортоор орж ирсэн автомашиндаа https://burtgel.transdep.mn/ сайтаас сонирхсон дугаараа нээлттэйгээр захиалж авах боломжтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?


1







606532
1 эможи
Зочин
2019-08-07 12:17
мэдээлэл өгсөнд баярлалаа

ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс