Нэг өдрийн дотор ослын улмаас орон нутагт ДӨРӨВ , нийслэлд НЭГ хүн амиа алджээ

2019 оны 8 сарын 07

Arslan.mn

Зам тээврийн ослын улмаас өчигдөр орон нутагт дөрөв, нийслэлд нэг хүн амиа алджээ.

Сэрэмжлүүлэх зорилгоор Ослын талаарх мэдээллийг хүргэвэл, 2019 оны наймдугаар сарын 6-ны 14:00 цагийн орчимд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрт "Тоёота Приус" маркийн автомашин "Тоёота Аксио" маркийн автомашинтай мөргөлдөж таван сартай хүүхэд болон 27,41, 53 настай дөрвөн хүн нас барсан харамсалтай осол гарчээ.

Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны замд "Hyundai Grace" маркийн автомашин явган зорчигч 52 настай эрэгтэйг мөргөж амь нас нь хохирсон байна.

Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор шалгалтын ажиллагаа явагдаж байна гэж ТЦА-аас мэдээллээ.

Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар яарч давхилгүй, хурдаа тохируулж анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
606525
1 эможи

Зочин
2019-08-07 12:18
мэдээлэл өгсөнд баярлалаа
keyboard_arrow_up