С.Баатаржав: Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг энхийг дэмжих ажиллагаанд түлхүү оролцуулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ

2019 оны 8 сарын 07

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэдэх Байнгын Төлөөлөгчийн газар суугаа цэргийн зөвлөх, бригадын генерал Б.Даваадоржтой уулзалт хийлээ.

Уулзалт өнөөдөр /2019.08.06/ Цагдаагийн ерөнхий газарт болж, бригадын генерал Б.Даваадорж Бүгд Найрамдах Судан Улс болон Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт, тухайн ажиллагааны газар орны өнөөгийн цагийн байдал, цаашид энхийг сахиулах ажиллагаанд оролцох цагдаагийн алба хаагчдын бэлтгэл, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хүргэсэн юм.

Тэрээр энхийг сахиулах ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж буй цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт, идэвх оролцоог НҮБ-аас өндрөөр үнэлж буйг онцоллоо.

Мөн энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав Монгол Улсаас НҮБ-ын дэргэдэх Байнгын Төлөөлөгчийн газар суугаа цэргийн зөвлөх, бригадын генерал Б.Даваадоржид талархал дэвшүүлж, цаашид цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг энхийг дэмжих ажиллагаанд түлхүү оролцуулахад анхаарч ажиллахаа илэрхийлээд, ажилд нь амжилт хүссэн юм.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606515
0 эможи

Зочин
2019-08-07 12:20
сонирхолтой
ЦЕГ
С.Баатаржав

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up