БНСВУ-ын Нийгмийн Аюулгүй Байдлын Яамны зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн Аюулгүй Байдлын Яамны Хөдөлгөөнт эргүүл, хамгаалалтын газрын дарга, дэслэгч генерал Фам Күог Гыөнг тэргүүтэй зочид, төлөөлөгчид өнөөдөр /2019.08.05/ ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга, алба хаагчидтай уулзалт хийлээ.
Тус уулзалтын үеэр Нийслэлийн цагдаагийн газраас морьт эргүүлийг хэрхэн ажиллуулдаг талаар товч танилцуулга хийж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын зочид төлөөлөгчид Монголын цагдаагийн байгууллагад хэв журам сахиулах ажиллагаанд морьт эргүүлийн гүйцэтгэх үүрэг, морьт эргүүл хэрхэн ажиллаж байгаа талаар туршлага судлаж, цаашид энэ чиглэлээр өөрийн орны туршлагаа хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: ЦЕГ
|









