Хууль зөрчин нууцаар ажиллаж байсан уурхайд хоёр хүн амиа алджээ
2019 оны 8 сарын 05
Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн алтны уурхайд 2019 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө осол гарч, 2 хүн амиа алджээ.
Тодруулбал, хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан 2 ажилтан усанд унаж осолдсон байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг энэ оны гуравдугаар сард зогсоож, уурхайг хаасан байхад хууль зөрчин, хулгайгаар, шөнийн цагаар ажиллаж уг осол эндэгдлийг гаргасан байна. Хууль хяналтын байгууллагууд хэргийн газарт ажиллаж байна.
Эх сурвалж: МХЕГ
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



606452
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс