Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд 35 мянга гаруй иргэн хүсэлтээ баталгаажуулжээ

2019 оны 8 сарын 05

Arslan.mn

“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэл наймдугаар сарын 05-ны 00.00 цагт дууслаа.

Нийслэлийн орон сууцны корпораци нь /НОСК/ зөвхөн түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг хариуцаж байгаа аж. Харин Орон сууцны комисс болон нийслэлийн Засаг даргын дэргэдэх  Орон сууцны зөвлөл зэрэг байгууллагууд сонгон шалгаруулалтыг хийх бөгөөд давхар хуулийн байгууллага хяналт тавьж ажиллах юм байна.

Түрээсийн орон сууцад нийслэлийн зорилтот бүлгийн 972 өрх айлыг хамруулна.

Ингэхдээ Түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр, үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулах юм.

 Цахим бүртгэлд нийт 35,003 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606446
0 эможи

keyboard_arrow_up