Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид “Цагдаагийн олимп“-д есөн төрлөөр оролцоно

2019 оны 8 сарын 02

Arslan.mn

2019 оны "Цагдаагийн олимп" нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чендү хотод 2019 оны 08 дугаар сарын 08-аас 2019 оны 08 дугаар сарын 18-ны хооронд зохион байгуулагдахаар болсон юм. 

Дэлхийн цагдаа болон галын тоглолт нь 1967 оноос эхлэн 2 жилд нэг удаа зохион байгуулагдаж ирсэн бөгөөд Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид 2011 оноос эхлэн оролцож байгаа билээ. Энэхүү тэмцээнд манай цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчид тав дахь жил оролцох гэж байгаа бөгөөд нийтдээ 35 алт медаль, 23 мөнгөн медаль, 12 хүрэл медаль хүртэж байсан амжилттай.

Ийнхүү өнөөдөр /2019.08.02/ 2019 оны "Цагдаагийн олимп"-д оролцох алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд хүлээн авч хүндэтгэл үзүүлж, амжилт хүссэн юм. 2019 оны цагдаагийн дэлхийн тоглолтод Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх ахлан цагдаа, дотоодын цэргийн нийт 18 офицер, ахлагч нар чөлөөт бөх, жудо, бокс, дардас, дугуй, карате, Push full, Bench press, Жиу-жицу зэрэг спортын 9 төрөлд оролцохоор бэлтгэл, сургуулилтаа хангаад байна. Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг төлөөлөн оролцож буй нийт алба хаагч нартаа амжилт хүсье.

 

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606381
4 эможи

Зочин
2019-08-04 23:39
Энэ хэдийн тамирчин гэж юу байдын харцын хүүхдүүд явж чадахгүй л байна шдэ
Зочин
2019-08-04 23:38
Ажлаа хийцгээ яасан их бөгсний ажил хийх дуртай юм жаргацан хүмүүс шүү
Позор
2019-08-02 15:32
энэ сэлхийсэн архичин царайтай гүзээнүүд явахгүй биз дээ?
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up