Их хэмжээний дэргэвэр жиргэрүү ургамлыг хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ

2019 оны 8 сарын 02

Arslan.mn

Долдугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунхны задгай гэх газарт тус аймгийн харьяат иргэн “Ж" нь 1,259 кг дэргэвэр жиргэрүү ховор эмийм ургамлыг хууль бусаар бэлтгэн хадгалж байсныг тагнуулын байгуулпагын ажилтнууд илрүүлсэн байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8.1-д “Зохих зөвшөөрөлгүйгээр хууль зааснаар өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол 5,400 нэгжээс 27,000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл 1 жилээс 5 жил хорих ял шийтгэх хуулийн заалттай.

Мөн Байгаль орчны сайдын 2015 оны А/282 тоот Тушаалаар тухайн ховор ургамлын экологи эдийн засгийн үнэлгзэ нь 1 кг тутамд 50,000 тегрөг, 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606372
0 эможи

keyboard_arrow_up