СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ослын улмаас найман сартай хүүхэд энджээ

2019 оны 8 сарын 02

Arslan.mn

Өмнөговь аймагт зам тээврийн ноцтой осол гарч найман сартай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал 2019.07.30-ны өдрийн 07.20 цагийн орчим Өмнөговь аймгийн Ханбогд сумын Габлиут багийн Ухаа худаг уурхайгаас гашуун сухайт хилийн боомт орох 113 км шонгийн хажууд /Сумын төвийн урагшаа 68км/ асфальтан замд амины Toyota Rav-4 маркийн автомашин онхолдож зорчигч найман сартай, эмэгтэй А нас барсан байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
606365
2 эможи

keyboard_arrow_up