Талийгаач О.Дөлгөөний эмчилгээнд цугласан мөнгөөр СПОРТЫН ОРДОН барина
Сагсан бөмбөгийн спортын мастер О.Дөлгөөн АНУ-ын Калифорниа муж, Сан Францискогийн их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж, удаан хугацаанд өвчинтэйгээ тэмцсээр бурханы оронд заларсан юм.
О.Дөлгөөний биеийн байдал муудсан гэнэтийн мэдээ Монголын ард түмнийг нэгтгэж, “Pray4Dulguun” олон улсын хэмжээний хандивын аяныг өрнүүлсэн. Талийгаачийн эмчилгээнд нийтдээ 1.25 тэрбум төгрөг цугларсан байна. Эмчилгээнд зориулагдаагүй үлдсэн мөнгөөр ар гэрийнхэн нь сагсчин О.Дөлгөөний нэрэмжит спортын ордон байгуулахаар болжээ.
Мөн сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөний сүүлчийн замыг гэрэлтүүлэх, түүнийг дурсан санах “Зул өргөх ёслол’-ыг наймдугаар сарын 3-ны 20.00 цагаас “Сүхбаатарын Талбай”-д зохион байгуулах гэж байна.









