Насанд хүрээгүй этгээдүүдийн хулгайн гэмт хэргийн үйлдлийг таслан зогсоожээ

2019 оны 8 сарын 01

Arslan.mn

Иргэний ирүүлсэн дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид насанд хүрээгүй этгээдүүдийн хулгайн гэмт хэргийн үйлдлийг таслан зогсоожээ. Тодруулбал, энэ сарын 29-30-г шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалахын их сургуулийн хашаанд 14-19 насны нэг бүлэг 6 этгээд тээврийн хэрэгслийн дугуй 4 ширхэг аккумляторын 2 ширхгийг хулгайлж хэргийн газраас зугтаах үед нь эргүүлийн алба хаагчид түргэн шуурхай илрүүлсэн байна.

Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс материалжуулан шалгаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн 6 этгээд нь Улаанбаатар хотын Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 14-19 насны, 1 эмэгтэй 5 эрэгтэй байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606337
0 эможи

keyboard_arrow_up