О.Дөлгөөний гэгээн дурсгалд зориулж зул өргөнө
2019 оны 8 сарын 01
Сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөний сүүлчийн замыг гэрэлтүүлэх, түүнийг дурсан санах “Зул өргөх ёслол’-ыг наймдугаар сарын 3-ны 20.00 цагаас “Сүхбаатарын Талбай”-д зохион байгуулах гэж байна.
Сагсан бөмбөгийн спортын мастер О.Дөлгөөн АНУ-ын Калифорниа муж, Сан Францискогийн их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж, удаан хугацаанд өвчинтэйгээ тэмцсээр бурханы оронд заларсан юм.
Зул өргөх ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь ирэх бөгөөд сонирхсон хэн бүхэн оролцоход нээлттэй юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









606317
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс