Монгол Улсын 180 мянган иргэн ХИЛИЙН чанадад оршин суудаг
ГХЯ болон “Хилийн чанад дах монголчуудын зөвлөл”-өөё хамтран мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны яамны гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг “Гадаад харилцааны яамны нэгдсэн дүнгээр Монгол Улсын 180 мянган иргэн хилийн чанадад оршин сууж байна. Энэ бол Монгол Улсын хүн амтай харьцуулахад их тоо. Тиймээс гадаадад суугаа Монгол иргэний эрх ашгийг хамгаалахаар Гадаад харилцааны яам ажилладаг. Энэ үүргийн дагуу “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” гэдэг ТББ-тай хамтарч ажилласан. Гадаадад байгаа Монголчууд болон төрийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд нээлттэй болсон.
Засгийн газар, парламентийн гишүүдийн зүгээс гадаадад суугаа монголчуудынхаа тухай ярьдаг, анхаардаг болсон. Цаашлаад гадаадад суугаа иргэдийнхээ сурсан мэдсэн, туршлагыг эх орныхоо нийгэм, эдийн засгийн салбарт ашиглах зэрэг асуудлыг харж байна. Мөн гадаадад байгаа иргэдийн идэвх сайжирсан. Төрийн бодлогыг тэд анхаарч, санал бодлоо илэрхийлдэг болсон байна” гэв.
Мөн хилийн чанадад байгаа иргэдийн хувьд нийгмийн асуудал хамгийн чухал байдаг. Түүнчлэн хилийн чанадад суугаа иргэдийн өсвөр насны хүүхдүүдийн хэл соёлын асуудалд анхаарах хэрэгтэй гэдгээ албаны хүмүүс хэлж байлаа.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









