Алт хууль бусаар олборлодог байсан иргэн ухсан нүхэндээ нас баржээ

2019 оны 8 сарын 01

Холбоотой Зураг

Увс аймгийн Тариалан сумын “Бор хавцал” гэх нэртэй газарт хүн нас барсан байна гэсэн мэдээллийг иргэнээс цагдаагийн байгууллагад ирүүлжээ.

Тодруулбал, долдугаар сарын 29-ны өглөөний 05 цагт хэргийн газарт очиж шалгахад Улаанбаатар хотын харьяат эрэгтэй 31 настай А нь алт олборлож байх үедээ нүхэнд унаж газар дээрээ нас барсан байсан аж.

“Бор хавцал” гэх нэртэй  газарт алтны уурхай хэд хэд байдаг бөгөөд тэнд хууль бусаар алт олборлож хоолоо залгуулдаг маш олон хүн байдаг аж. Олон жил үйл ажиллагаагаа явуулсан уурхай байсан тул ухсан онгорхой нүх ихтэй тухай нутгийн иргэд мэдээлж байна. Талийгаач А нь өөрийн алт олборлодог байсан ухсан 32 метрийн нүх рүү унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
606305
3 эможи

Баясаа
2019-08-04 10:18
Алт хүнд эдлэл шүү. Гай болж амь насанд цөвтэй эддээ. Тэгж байхаар газар тариалан эрхэлж ногоо тарьсан нь дээр дээ. Эсвэл мал маллаач чадна шүү дээ. Эх ороноо ухна нэг өдөр л энэ залуу шиг хатуу шийтгэл хүлээнэ. Хэрэггүй дээ.
ххххх
2019-08-01 10:58
увс хн нүгэл нүдээрээ
keyboard_arrow_up