Сэрэмжлүүлэг: Явган зорчигчтой холбоотой ноцтой зам тээврийн осол хэрэг нэмэгджээ

2019 оны 8 сарын 01

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

2019.07.31-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 262 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 176 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа.

Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 4 хүн гэмтэж 1 хүн нас барсан байна.

Гэмтэж бэртсэн хүний 2 нь жолооч болон зорчигч хэлбэрээр хөдөлдөөнд оролцож байсан бол 2 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон.

Нийт гэмтсэн хүний 1 нь хүүхэд бөгөөд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтэж бэртсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна.

Явган зорчигчтой холбоотой ноцтой зам тээврийн осол хэрэг нэмэгдэж байна. Үүнээс товч дурьдвал:

2019 оны 08 дугаар сарын 01-ны шөнө 02:45 цаг орчимд Сүхбаатар дүүргийн 12-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө “Сод монгол” ШТС-ын баруун замд Hyundai Sonata-7 маркийн автомашин явган зорчигч 40 настай эрэгтэйг мөргөсөн ноцтой зам тээврийн осол хэрэг бүртгэгдсэн. Ослын улмаас 40 настай эрэгтэй нас барсан хэрэг бүртгэгдсэн байна.   

Эх сурвалж: ТЦА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
606297
2 эможи

Явган хүний гарц хангалттай гаргая
2019-08-01 09:43
Явган хүний гарцаа нэмэгдүүлээч ээ. 120 мянгатын Наадам төвийн харалдаа явган хүний гарц нэн даруй гаргаж өгмөөр байна. Ямар газарт нь 200 метр хүрэхгүй газарт 2-3 гарц гаргаад гэвэл яагаад энэ хэсэгт анхаарахгүй байна вэ Нийслэлийн тээврийн цагдаагийн газрын дарга аа
keyboard_arrow_up