Гомдол, мэдээллийг хүлээн авах тусгаар дугаар ажиллуулна

2019 оны 7 сарын 31

Онцгой байдлын байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны 2019 оны төлөвлөгөөний 2.2.3-т заасныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Онцгой байдлын байгууллагын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагч, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдээлэл авах тусгай дугаарыг ажиллуулах гэж байна.

Наймдугаар сарын 01-нээс албан ёсоор ажиллаж эхлэх 7777-8998 тусгай дугаарын утсанд холбогдон гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авч, бүртгэлжүүлэн цаг тухайд нь хянан шийдвэрлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606274
0 эможи

Зочин
2019-07-31 14:53
Онцгой байдал яах вэ. Мэргэжлын хяналтын газарт гомдол санал гаргадаг утас хэрэгтэй
keyboard_arrow_up