Тэрэлж голын усанд өчигдөр автомашин живжээ

2019 оны 7 сарын 31

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тэрэлж голын усанд өчигдөр автомашин живжээ.

Тодруулбал, Улаанбаатараас зүүн зүгт 35 километрт орших ”Заан тэрэлж” гэдэг газар “Тэрэлж” голын усанд гурван зорчигчтой автомашин суусан тухай дуудлагыг долоодугаар сарын 30-ны өдрийн 05:21 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагч 09:00 цагт тус газарт очиход “Хайлюкс” загварын суудлын автомашин усанд живсэн байдалтай, гурван зорчигч нь автомашины бүхээг дээр зогсож байжээ.

Зорчигчид 34 настай эрэгтэй, нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй болон Баянзүрх дүүргийн харьяат иргэд бөгөөд алба хаагчид тэднийг аюулгүй газарт гаргасан ч, автомашиныг татан гаргах боломжгүй тул орхисон аж.

 

Эх сурвалж: ОБЕГ 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
606260
4 эможи

Зочин
2019-07-31 11:10
үнэхээр гунигтай
keyboard_arrow_up