Иргэд орон сууцтай, хот утаагүй, барилгын компаниуд өргүй болох боломж

2019 оны 7 сарын 31

"Буянт-Ухаа 2" хорооллын 976 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл эхлээд 10 ч хоноогүй байхад аль хэдийн 25 мянган иргэн бүртгүүлжээ.Бүргэлийн ажил дахиад 6 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд хэдэн иргэн нэмж бүртгүүлэхийг хэн ч таашгүй. Тодруулбал, одоогийн бүртгэлтэй иргэдээр тооцоход 1 орон сууцны төлөө багадаа 25 өрх өрсөлдөх нь. Гэхдээ шууд өрсөлдөх боломжгүй. Дээрх 972 орон сууцыг 8 хэсэгт хуваан олгохоор төлөвлөөд байгаа. Тэдгээрээс 200-г нь багш нар авна хэмээн өлсөглөн зарлаж байж, арайхийн шийдэлд хүрсэн. Энгийнээр тооцоход өдгөө 700 хүрэхтэй, үгүйтэй орон сууцны төлөө үлдсэн иргэд, цахим талбар өрсөлдөлнө.

Энэ бүх бүртгэлийн тоо, өрсөлдөөн зэрэг нь урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чадахгүй ч орон сууцтай болох гэсэн иргэдийн эрэлт ямар байгааг л харуулж буй хэлбэр. Улс анх моргейжийн зээл гээчийг нутагшуулж эхэлснээс хойш даруй 20 орчим жил боллоо. Түүнээс хойш эрэлтдээ тулгуурлан барилгын салбар хүчээ авсан ч нийлүүлэлтийн хувьд гацсан. Мэдээж дундаж цалингийн хэмжээнд хүртэл орлоготой бас ч үгүй түүнээсээ давж хуримтлал үүсгэдэг өрх тун ховор. Түүнчлэн ипотекийн зээлд хамрагдахыг хүсч, урьдчилгаа 30 хувиа аав, ээж, ах, дүүгээсээ арайхийн цуглуулж, бүрдүүлсэн ч банкны шалгуур давалгүй бүдрэх нь их. Ингээд барилгын салбар нэг үе нийлүүлэлтгүй болж зогсонги байдалд шилжсэн.

Улсаас тодорхой хэмжээгээр ТОСК, НОСК гэх мэтээр иргэдээ орон сууцжуулахын тулд тодорхой бодлогууд хэрэгжүүлсэн ч нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, иргэдийнхээ амьдралаас хол тасархай шалгууртай байсан гээд явц удаантай, Улаанбаатар утаатайгаа байсаар байгаа.

Харин өнөөдрийн “Буянт-Ухаа 2” хорооллын бүртгэлээс харвал барилгын компаниудад боломж олдох төдийгүй төрөөс тодорхой бодлогоор дэмжвэл иргэд орон сууцтай, аж ахуйн нэгжүүд ч барилгаа зарах гарц нээгдэх мэт.

Ямар ч зохицуулалтгүй хэрнээ хамгийн эрэлттэй байдаг нэг бизнес манайд бий. Тэр нь орон сууцны түрээс. Иргэд хоорондоо аман болоод бичгээр гэрээ хийн нэг хэсэг нь нүүдэлчин маягаар амьдарч байхад нөгөө хэсэг нь байрныхаа тоог улам бүр нэмсээр суугаа. Тиймдээ ч 2015 онд УБЕГ-т 68 орон сууцтай хүн бүртгэгдэж, тоологдсон биз. Түрээсийн орон сууцны хувьд өнгөрсөн жил л гэхэд хажуу өрөө хорооллынхоо зэрэглэлээс хамаарч сарын төлбөр 180-250 мянга, 250-350 мянга гэж байсан. Харин нэг өрөө байр байрлалаасаа шалтгаалж 250-450 мянга, хоёр өрөө 450-600 мянга, гурван өрөө 600-1 сая төгрөгийн сарын төлбөртэй байсан. Үүнийг болохгүй гэх үндэслэл үгүй. Нэгэнт зах зээлд эрэлт байхад нийлүүлэлт байсаар байх болно.

Харин одоогийн НОСК-ийн Буянт-Ухаа 2 хорооллын байрны түрээсийг м.кв-ыг нь 6000 төгрөгөөр тооцох ба 2 өрөө нь 235800-295380, 3 өрөө нь 411540 төгрөг байхаар тооцосн байдаг. Тэгэхээр хэн нэгний байрыг түрээслэж байхаар төр зохицуулалтаа хийчихвэл иргэд энэ хэмжээний төлбөрөө төлөөд байранд амьдар, цаашлаад өөрийн болгох урьчилгаагаа ч бүрдүүлэх боломж байгаа хэрэг.

Түүнчлэн Улаанбаатар хотод борлогдоогүй 40 орчим мянга орон сууц бий гэдэг тооцоо байгаа. Тэгэхээр дээрх эрэлт нийлүүлэлтийг холбох л шаардалагатай.  Өнгөрөгч 1 дүгээр сард Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Тэнд 201474 айл өрх байгаа гэсэн судалгаа, тооцоо гарсан байдаг. Тэгвэл үүнийг төр, барилгын компаниудтайгаа хамтраад бодлогоор шийдэж, өөрчлөх гарц байна. Тухайлбал, БНСУ баталгааны компани байгуулан шийдсэн түүхтэй. 1992 онд Засгийн газар нь 55, арилжааны банкууд 18, барилгын компаниуд 14 хувиар тус тус оролцож байгуулсан байдаг. Ингээд барилгын компани төслөө зарласан хугацаандаа дуусгаж чадахгүй тохиолдолд тухайн баталгааны компаниас хөрөнгө нэмж аваад төслөө дуусгах зарчмаар ажилласан байдаг. Үүний адил, эсвэл бүр НОСК-ийн оролцоотойгоор иргэд орон сууцтай, хот утаагүй, барилгын компаницуд өргүй болох боломж нээлттэй байгааг судлаж үзээсэй.

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606256
0 эможи

Зочин
2019-07-31 11:11
энэ бол том асуудал
keyboard_arrow_up