Долоон настай хүү барилга дээрээс унаж гэмтжээ

2019 оны 7 сарын 30

БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээрээс энэ сарын 21-ний өдөр 19 цаг 30 минутад хүүхэд унаж, бэртсэн хэрэг гарчээ.

Тус дуудлага мэдээлллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн газар материалжуулан шалгахад БЗД-ийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай эрэгтэй 7 настай хүүхэд баригдаж байсан барилгын 2 давхраас унаж бэртэж гэмтсэн байна. 

Шалгалтын ажиллагааны урьдчилсан байдлаар бага насны хүүхдүүд тус барилгад сүнс байдаг гэх яриаг гаргаж хохирогч хүү тухайн сүнсийг олж харах зорилгоор орсон хэмээн мэдүүлжээ. Унаж бэртсэн хүү ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. 

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
606235
3 эможи

keyboard_arrow_up