СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дарханы чиглэлийн түр замд халтиргаа, эвдрэл үүссэн тул анхаарал болгоомжтой зорчино уу
2019 оны 7 сарын 30
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж байгаагийн улмаас орон нутгийн замд халтиргаа үүсэж, зам эвдрэх тохиолдлууд гарчээ.
Тухайлбал, Дарханы зам засвартай холбоотойгоор замуудыг хэсэгчлэн хааж, түр замыг гаргасан. Гэвч олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас түр замд гулгаа, халтиргаа ихээр үүсэж, эвдрэл ихтэй байгаа аж.
Тиймээс жолооч нарыг техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, болзошгүй үед ашиглах хэрэгслийг авч явах, хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ТЦА-ны ЗЦГ-ын Зам Тээврийн Гэрээт Цагдаагийн хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1





1


1

606232
3 эможи
Зочин
2019-07-30 15:04
мэдээлэл өгсөнд баярлалаа

ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс