130 гаруй мянган тонн шахмал түлш нөөцөлжээ

2019 оны 7 сарын 30

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Тавдугаар сарын 15-наас эхлэн нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон. Ингэснээр Улаанбаатар хотын гэр хорооллын 220.000 айл өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэх юм. Гэр хорооллын өрхүүдийг шахмал түлшээр хангах үүргийг "Тавантолгой түлш" ХХК хүлээж буй. Тэгвэл тус компанийн түлшний нөөц өнгөрсөн долоо хоногт 130 гаруй мянган тоннд хүрчээ.

Нийслэлийн айл өрхүүд галалгааны улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс түлдэг гэсэн судалгаа бий. Энэ хэрэглээг 600.000 тонн сайжруулсан шахмал түлшээр хангах боломжтой гэж тооцоолсон. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гэр хороололд гэрээт 500 цэгээр дамжуулан худалдаалж байгаа. Харин үнийн хувьд 25 кг-аар савлагдсан түлш 3750 төгрөг байх бол тонн нь 150.000 төгрөгийн үнэтэй байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606226
0 эможи

Mika
2019-07-30 18:09
1toon 150 gewel ymar unetein be 25kg n 3750arai unetei bgain bishuu
Зочин
2019-07-30 13:42
сайн байна.
keyboard_arrow_up