СУДАЛГАА: Авлигын эсрэг хийгдэх 19 ажлын зөвхөн нэгийг нь л МОНГОЛ улс биелүүлжээ
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний Истанбулын авлигын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын авлигын орчинд судалгаа хийж, тайлан, зөвлөмж гаргасан байна.
Энэ удаагийн тайлангаар авлигын эсрэг бодлого, авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтээс гадна улс төрийн намын санхүүжилтийн асуудалд илүү анхаарал хандуулжээ.
Улс төрийн намын санхүүжилтэд гарч болзошгүй дээд түвшний авлигын эрсдэлийг шийдвэрлэх талаар багц зөвлөмж бүхий дэлгэрэнгүй судалгааг тайланд оруулсан байна.
Тэгвэл өнөөдөр судалгааны тайланг таницууллаа.
Өнгөрсөн 2018 оноос эхэлсэн судалгааны хүрээнд дөрвөн гол чиглэлд анхаарал хандуулжээ. Үүнд:
-
Авлигын эсрэг бодлогын орчин
-
Авлигаас урьдчилан сэргийлэх асуудал
-
Авлигын гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй байдал
-
Улс төрийн намын санхүүжилт
Монгол Улсад том хэмжээний авлига газар авсан байна. Энэ нь манай улсад томоохон асуудал болно гэдгийг Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний зөвлөх Андрей Кухарук хэллээ. Тэрбээр цааш нь “Улс төрийн өндөр албан тушаалтанд хамаарах шударга байдал, ёсзүйн горим журмыг мөрдүүлэх чиглэлээр дорвитой ажиллаагүй” гэсэн дүгнэлтийг хийснээ хэллээ. Тиймээс Монгол Улс энэ чиглэлээр том хэмжээний реформ хийх шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгч байна.
Мөн Монгол Улсад авлигыг мэдээлэгч буюу “шүгэл үлээгч”-ийг хамгаалах эрхзүйн орчин бүрдээгүй байна. Иймээс энэ чиглэлээр эрхзүйн цоо шинэ, цогц орчныг бүрдүүлэх шаардлагатай хэмээн дүгнэжээ.
ВИДЕО:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









