Баянзүрх дүүрэг 120.000 м.кв талбайн шороон замыг хусч, тэгшлэнэ

2019 оны 7 сарын 30

Arslan.mn

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил''-тэй дүүрэг зорилтын хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх болон орон сууцны хороолол доторх зам засварын нөхөөсийн ажлыг хийдэг билээ.

Тодруулбал энэ жил орон нутгийн төсвийн хөрөнгөөр дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар -1 ОНӨААТҮГ нийт 120.000 м.кв талбайн шороон замыг хусч, тэгшлэх бол Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ байшин хороолол доторх нийт 1.600 м.кв талбайнхатуу хучилттай авто замын нөхөх, сэргээн засварлах ажлыг хийх аж.

Эх сурвалж: zasag.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606213
0 эможи

Зочин
2019-07-30 12:23
сонирхолтой
keyboard_arrow_up