НМХГ: Зам дагуу байршилтай барилгын аюулгүй байдалд хяналт тавин ажиллалаа

2019 оны 7 сарын 30

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.

Улсын их хурлын дарга Г. Занданшатарын урилгаар 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ны өдрийн хооронд Бүгд найрамдах Турк улсын их хурлын дарга Мустафа Шентоп Монгол улсад албан ёсны айлчлал хийж буйтай холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд зам дагуу байрлалтай барилгуудын хаалт хамгаалалтын бат бөх байдал, орчны аюулгүй байдалд хяналт тавин ажиллалаа. 
Шалгалтаар өндөр дээд хэмжээний зочин ирж буйтай холбогдуулан барилгын аюулгүй ажиллагааг ханган ажиллахыг мэдэгдэж, захын хийцийн хаалт хамгаалалт хийгээгүй байсан Суруга девелопмент ХХК-ны захиалгаар баригдаж буй “Суруга центр 2” хотхоны барилгад хаалт хамгаалалт хийлгэж, хялбаршуулсан журмаар торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606201
0 эможи

keyboard_arrow_up