Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын шинэчлэлтийн ажил 34.74 %-тай байна

2019 оны 7 сарын 29

Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц 34,74 хувьтай явж байна. 

Уг төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн ажлын хүрээнд, ус зайлуулах байгууламж, нүхэн гарц, хөлийн голын гүүр, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, хамгаалалтын аюулгүйн тусгаарлах зурвас, нийтийн тээврийн зогсоол, гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэхээс ус зайлуулах 30 ширхэг хоолой, нэг нүхэн гарцыг бүрэн хийж дууссан байна.

Одоогийн байдлаар далангийн хөрс тэгшлэх болон далангийн дүүргэлтийн ажлууд 70 орчимхувьтай, хөлийн голын гүүрийн ажлын явц 28.5 хувьтайгаар бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй аж. 

 

 

Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606180
0 эможи

Зочин
2019-07-29 14:27
сонирхолтой
keyboard_arrow_up