Жилд дунджаар 32100 зам тээврийн осол бүртгэгддэг

2019 оны 7 сарын 29

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Жилд авто ослын улмаас 1289 хүн гэмтэж, 558 хүн нас барж байна. Улсын хэмжээнд жилийн хугацаанд бүртгэгддэг авто ослын тохиолдол дунджаар 32100 байдаг бөгөөд үүнээс үүдэлтэй эдийн засгийн хохирол 10.2 тэрбум төгрөгөөр хэмжигддэг бол жилд авто ослын улмаас 1289 хүн гэмтэж, 558 хүн нас баржээ. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр зам тээврийн ослын шалтгааны дийлэхн нь авто машины хүрдтэй холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл,  ослын 72 хувийг баруун талдаа хүрдтэй машинууд эзэлдэг байна. Тэгвэл хажуу хоорондын зай тохируулаагүйгээс 43.4, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн 15.3, эгнээ байр буруу эзэлсэн 14.8 хувь эзэлдэг аж. Түүнчлэн ухрах үйлдэл буруу гүйцэтгэсэн, хурд хэтрүүлсэн 2.3, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2.2 хувийг эзэлдэг байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
606167
1 эможи

keyboard_arrow_up