100 айл орчмын замын ажлын явц 40 хувьтай байна

2019 оны 7 сарын 29

100 айл орчмын замын ажлын явц 40 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын 1.6 км авто замыг долоодугаар сарын 1-нээс эхлэн хэсэгчлэн хааж, шинэчлэн засварлаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын явц 40 хувьтай байна. Энэ зам нь 12 метр өргөн дөрвөн эгнээ, замын хоёр талаараа 2.25 м өргөнтэй явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц бүтээн байгуулалт хийгдэнэ.

Төлөвлөгөөний дагуу 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэлх 300 метр замыг долоодугаар сарын 10-нд нээсэн бол үргэлжлүүлэн долоодугаар сарын 14-28-ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэл, долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчлэн хааж засч, шинэчлэх ерөнхий төлөвлөгөөтэй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606160
0 эможи

100 айл
2019-07-29 16:03
барилгын захааа хэзээ зайлуулах юм бээээээээээ
keyboard_arrow_up