Тайгаас хоёр хүний цогцос олджээ
2019 оны 7 сарын 26
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг дэвсгэрээс хоёр хүний цогцос олдсон байна.
"Тайгад хүний цогцос байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 22-ны өдөр иржээ. Дуудлагын дагуу очиход хоёр хүний цогцос байсан бөгөөд уг хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна.
Нас барсан хүмүүсийн хэн болох нь одоогоор тогтоогдоогүй байгаа бөгөөд өнгөрсөн жил алга болсон хоёр хятад иргэний цогцос байж болзошгүй баримт олджээ. Цагдаагийн байгууллагаас дээрх хоёр цогцсыг хэн болох, нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Эх сурвалж: ЦЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









606149
0 эможи
мгл
2019-08-01 00:41
хүн биш хятад бол яахав
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс