А.МӨНГӨНЦЭЦЭГ: Албан үүргээ гүйцэтгэж яваад гэмтсэн хүнд эмчилгээний зардал өгдөггүй нь АЙМШИГТАЙ

2019 оны 7 сарын 26

Arslan.mn

Өнгөрсөн 04 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой хээрийн түймрийг унтаахаар үүрэг авсан онцгой байдлын гал сөнөөгч, ахлах ахлагч н.Үнэнбат ажил үүргээ гүйцэтгэж байхдаа түлэгджээ. Түүний нүүр, нуруу, хонго, хөл, хоёр гар нь түлэгдэж, биеийн байдал нь хүнд байгаа талаар эхнэр А.Мөнгөнцэцэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Гал сөнөөгч, аврагч н.Үнэнбат нь онцгой байдлын албанд 19 жил ажиллаж буй бөгөөд Орхон аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг аж.

Ахлах ахлагч н.Үнэнбат одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд арьс нөхөх хагалгаанд нэг удаа орсон байна. Гэвч хоёр гар нь хатаж, ажиллагаагүй болоход тун ойрхон байгаа аж. Гадаадын ихэнхи эмнэлгүүд түүнийг эмчлэх боломжгүй гэсэн хариу өгсөн ч БНСУ-ын эмнэлэг н.Үнэнбатыг эмчлэх боломжтой гэсэн хариу өгч, энэ сарын 30-нд БНСУ-ын эмч нар өөрсдөө ирж, авч явахаар ярилцсан байна. Харин түүнийг БНСУ-д эмчлүүлэхэд 200-250 сая төгрөг шаардлагатай аж. Тиймээс ард түмэнд хандан, тусламж үзүүлэхийг хүсч байна. Мөн тэрээр "Монголын ард түмэн миний ханийг босгоод ирнэ гэж итгэж байгаа" хэмээлээ. 

Онцгой байдлын албанд 5000 албан хаагч ажилладаг. Тэдэнд эрүүл мэндийн эрсдэлийн даатгал гэж байдаггүй аж. Харин амь насаа алдсан тохиолдолд нэг удаагийн 30 сая төгрөгийн тэтгэмж олгодог хууль дүрмийн зохицуулалттай юм байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
606136
4 эможи

Зочин
2019-07-27 12:27
Эрхэм гишүүдийн нохойг дайрчихвал 30 сая байтугай мөнгө нэхнэ дээ
яагна даа
2019-07-26 16:42
ТӨР баригч нар бодох л ёстой асуудал байна. АЮУЛын өөдөөс илгээдэг албан хаагч нарынхааэрүүл мэндийн даатгалыг ТӨР бүрэн даах ёстой. ХЭН чтэд нартай барьцахгүй.
Зочин
2019-07-26 15:24
ажил үүргийн онцлогоос нь шалтгаалан Онцгой байдал, цэрэг, цагдаагийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэж байгаад гэмтсэн тохиолдлд эмчилгээний зардлыг улсаас өгч байхаар зохицуулалт яаралтай гаргах хэрэгтэй юм байна. Яагаад төр чухал үед тэднийг дайчлаад гэмтээд хохироод ирэхээр нь хаячихдаг тийм ёс баймааргүй байна:
Зочин
2019-07-26 13:25
Хүний амь 30 сая яасан нийгэм бэ
Зочин
2019-07-26 13:25
Хүний амь 30 сая яасан нийгэм бэ
Зочин
2019-07-26 12:39
үнэхээр гунигтай!
keyboard_arrow_up