Улсын нууц задруулсан хүмүүст 13 жилийн ял оноолоо

2019 оны 7 сарын 25

Холбоотой Зураг

Монголд тагнуул хийж байсан Тайванийн иргэн болон түүнд хоёр жил гаруй мэдээлэл дамжуулсан тусгай албаны ажилтнуудыг өнгөрсөн арванхоёрдугаар сард “Голомт” хотхоноос баривчилж байв. Тэгвэл эдгээр иргэдтэй холбоотой хэргийг шүүхээр эцэслэсэн байна. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 22-ны өдөр болж, гадаадын иргэн “В”-д 13 жилийн хорих ял оноожээ. Мөн гадны иргэнд улсын нууц задруулсан нь тогтоогдсон Монгол Улсын иргэн “А”-д 13 жил гурван cap, “М”-д 13 жилийн хорих ял оногдуулж хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ талаар Тагнуулын ерөнхий газраас тайлбар өгөхдөө “Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадаас манай улсын иргэдийг хамтран ажиллахыг ятгах, тохиролцох, улмаар хамтран ажиллаж төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлуулах буюу дамжуулж авах тохиолдол гарах боллоо. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээдийг ашиглах эрмэлзэлтэй байдаг” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
2
606102
17 эможи

Зочин
2019-07-25 10:28
сонирхолтой
keyboard_arrow_up