Амралтын өдрүүдээр орсон борооноор айлууд үерт автжээ
2014 оны 7 сарын 21
Энэ амралтын өдрүүрээр усархаг бороо орсноос болж айлууд үерт автсан гэх дуудлага олон иржээ. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 2 дугаар хэсгийн гудамж, айлууд усанд автсан дуудлагаар дүүргийн ОБХ-ээс 9 алба хаагч 1 авто машинтай очиж усыг шуудуу ухан зайлуулж, шороогоор далан босгож арга хэмжээ авч ажилласан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 0119 дүгээр ангийн 1 дүгээр гудамжинд айл усанд автсан дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 6 алба хаагч 1 авто машинтай очиж усыг шуудуу ухан зайлуулж, заавар зөвөлгөө өгсөн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6061
0 эможи