ТАНИЛЦ: Дараах замууд маргаашаас нэг чигийн урсгалтай болно

Маргааш буюу долоодугаар сарын 25-наас Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх дүүрэг орчмын зарим замыг нэг чигийн урсгалтай болгохоор болжээ. Тодруулбал,
1. Чингэлтэй дүүрэг 1-р хороо буюу Ард кино театр, 23 дугаар сургууль, Мөнгөн завъяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байна.
2. Чингэлтэй дүүрэг 2-р хороо буюу Голомт банк, Компьютер ланд төв орчмын зарим замууд

3. Баянзүрх дүүрэг 6-р хороо буюу Баянзүрх захын баруун болон урд гудамж

4. Баянзүрх дүүрэг 4-р хороо буюу Жуковаас Гялс төв хүртэлх зам тус тус долоодугаар сарын 25-наас нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтанд орно.

Дээрх өөрчлөлт маргаашаас эхлэн мөрдөгдөх бөгөөд жолооч нар энэхүү замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.
