ФОТО: Элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа илэрдэг

2019 оны 7 сарын 24

Arslan.mn

ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр 325 сая хүн вируст хепатитын халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.4 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна.
Монгол Улсад хепатитын вирусын шалтгаантай өвчлөлийн улмаас 2017 онд 1614 хүн нас баржээ. Хепатитын В, С вирусын халдвар нь элэгний хавдрын гол шалтгаан болдог. Элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна.

Манай улс “ Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэхэд дэмжлэг үзүүлэх, хүн амаа хепатитийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

2017 онд эхлүүлсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр нь 2020 он гэхэд Монгол Улсын хүн амын дунд вируст хепатитын халдварын тархалтыг хязгаарлан, С вируст хепатитын халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, вируст хепатитын үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах өндөр зорилт тавин ажиллаж байна.

Жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зорилтуудтай уялдуулан энэ жилийн өдрийг “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр орон даяар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606088
1 эможи

zochin
2019-07-25 01:13
оношилгоогоо идэвхжүүлээчээ хавдараар үхээд дууслаа шдээ.Улсын эмнэлэгт сайн дураараа очоод шинжилгээ өгье гэхээр бөөн хүнд суртал бичтг цаас нэхээд хэзээ ч бүтэхгүй ажил байна лээ шдээ
ӨВГӨН
2019-07-24 16:07
ЭМЯ-ны цэцэн мэргэн түшмэдүүдээ зөнөг өвгөн би та бүгдийн ард хадсан "Дэлхийн гепатитийн өдөр... " гэсэн хаягийг хараад гайхширав. Алагхаан дэлхийн минь элэг аль тивд байдаг юм бол , тэр нь архаг өвчин тусч , та бүхэн санаа тавиж байгаа юм байх даа? ЭРХЭМҮҮД МИНЬ ЭХ САЙХАН МОНГОЛ ХЭЛЭЭ БҮҮ БУЗАРЛА. ӨӨРСДИЙН ТЭНЭГЭЭ ТҮМЭНД ЗАРЛАЖ БҮҮ ГАЙХУУЛ.
keyboard_arrow_up