“Говь“ ХК-ийн бохирын лаганд 18 настай залуу унаж, амиа алджээ

2019 оны 7 сарын 24

Arslan.mn

Энэ сарын 23-нд "Говь" ХК-д ажиллаж байсан, 18 настай Л гэх залуу тус компанийн 2-3 метрийн урттай лаганд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач залуу "Говь" ХК-д ажилд ороод гурван сар гаруй хугацаа өнгөрч байжээ. Тус компанийн удирдлага өглөөний 10:30 минутын үед түүнд "Говь" ХК-ийн бохирын лаг шүүх газарт орж, бохир соруулах үүрэг өгсөн аж.

Тэрбээр бохир соруулах газар орсноосоо хойш гарч ирээгүй тул хамт ажилладаг залуу гэрийнхнээс нь харьсан эсэхийг тодруулснаар эрлийн ажиллагаа эхэлжээ.Талийгаачийн ээж Ц-гийн мэдээлснээр, "Говь" ХК-ийн үйлдвэр дээр ирж хүүгээ сурагласан ч дотогш нэвтрүүлээгүй байна. Оройн 23.00 цагийн үед хяналтын камерын бичлэгийг шалгахад талийгаач залуу бохир шүүх газар орсноос хойш гарч ирээгүй, ажлаасаа гарч явсан нь бичигдээгүй байсан учир Онцгой байдлын байгууллагад дуудлага өгч эрлийн ажиллагааг эхлүүлж, талийгаачийн цогцосыг шөнийн 02:00 цагийн үед лагаас гарган авчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
12
ouch an post
1
confuse an post
4
angry an post
2
606076
20 эможи

d
2019-07-24 13:05
govi muu bn shuu
Bloger
2019-07-24 12:36
Говь компани хариуцлагаа хүлээх хэрэгтэй иймэрхүү осол гарч болзошгүй хэсгүүдэд хяналт тавьж урьдчилан сэргийлэх ажил хийх нь зүйтэй.
urnaa
2019-07-24 12:25
Huurhiiduu yasan setgel uwdmuur yum be .. darga nariin uursdiin huuhed bsan bol yaj bga bol uildwer mash muu bn muuhai shunaltai howd humuus ... hairan huuhed ...
Иргэн
2019-07-24 11:27
Бурхан минь аймаар юм аа өглөө эрүүл саруул гэрээсээ гараад л орой нь байхгүй болно гэдэг...тэр осол болохуйц газруудадаа камераа суулгаж анхаарал тавьж байж болдоггүй юм байх даа. Гарах хаалга гадна талбайгаараа шувуу ч нисгэдэгүй л юм билээ. Шууд үйлдвэрлэлийн осол байна ш дээ.
Ямар хариуцлагагүй компани вэ, хайран залуу
2019-07-24 10:30
харамсалтай
keyboard_arrow_up