ҮЙЛ ЯВДАЛ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар намууд байр сууриа илэрхийлнэ

2019 оны 7 сарын 24

үйл явдал зурган илэрцүүд

Пума зочид буудлын 2 давхарт 

09:00 цагт Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар Улс төрийн намууд байр сууриа илэрхийлнэ. 

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн бүх салбарт 

09:00 цагт НЗДТГ, Монголын Хуульчдын холбооноос иргэдэд хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулна.

МУИС-ийн 3 давхрын хурлын зааланд

09:00 цагт “Азийн динозаврын холбоо”-ны IV их хурал эхэлнэ. Утас: 88069440

Төрийн ордонд

10:00 цагт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

ГЕГ-ын хуучин барилгын ард

10:00 цагт ГЕГ-ын шинэ барилгын шав тавих ёслолын ажиллагаа болно.

Спортын төв ордонд 

11.00 цагт Пара пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилт шинэчилсэн гавьяат тамирчин Э.Содномпилжээ мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт “Түмний байр” төсөл нээлтээ хийж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.

ЭМЯ-ны А танхимд

11:00 цагт “Хепатитийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая” дэлхийн Хепатитийн өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606073
0 эможи

Зочин
2019-07-24 10:40
мэдээлэл өгсөнд баярлалаа
keyboard_arrow_up