“The Hu”-гийн аялан тоглолтын тасалбар АНУ-д эрэлттэй байна

Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд цоо шинэ урсгал бий болгож, дэлхийг шуугиулж буй хамтлаг бол Монголын “Хүннү” рок “The Hu”. Тэдний АНУ-д хийх аялан тоглолтын хуваарь гарч, тасалбар зарагдаж эхэлсэн шөнөдөө Нью-Йорк хотод болох тоглолтын тасалбар дуусчээ. Тэднийг сонсохыг хүссэн сонсогчид билет олдохгүй байна гэж гомдоллож байгаа сурагтай.
Мөн АНУ-ын “Whole foods” томоохон сүлжээ их дэлгүүрт “The Hu” хамтлагийн нэртэй шоколад худалдаалж эхэлжээ.
“The Hu” хамтлагийнхан энэ удаа аялан тоглолтоо есдүгээр сарын 11-нээс эхлүүлэн арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш нийт 53 тоглолт хийхээр төлөвлөөд байгаа аж.
Хамтлагийн залуус Европыг байлдан дагуулсан аялан тоглолтоо дуусгаж, долдугаар сарын 8-нд эх орондоо ирж, хэсэг амарсан билээ. Хамтлагийнхан аялан тоглолтоороо Европын 13 улсад нийт 23 тоглолт зохион байгуулахын зэрэгцээ хамгийн их үзэгчтэй дэлхийн томоохон найман рок фестивальд оролцоод ирсэн тухайгаа ярьсан юм.
|
Эх сурвалж: news.mn
|

