Боомоос сэргийлж 1134 малыг вакцинжуулжээ

2014 оны 7 сарын 21

    Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүйтний хонхор” гэдэг газар зусч байгаа Төв аймгийн Баянхангай сумын малчин Н-ын суурьт хүн, мал, амьтны гоц халдварт “Боом” өвчин оношлогдсонтой холбогдуулан дүүргийн Засаг даргын А/235 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, 26 албан хаагч 8 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд 4 хүн боом өвчний сэжигтэй хэвтэн эмчлүүлж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээгээр малчин 54 настай эрэгтэй, 48 настай эмэгтэй нар боомоор өвчилсөн болох нь тогтоогдож ХӨСҮТ-д  эмчлүүлж байна.

Голомтонд 8 хүн, хонь 591, ямаа 484, адуу 121 , үхэр 68 нийт 1264 толгой малд боомыг эмчлэх ийлдэс тарьж, малын тоног хэрэгсэл, орчны талбайд халдваргүйжүүлэлт хийж байна. Өнөөдрийн байдлаар нэмж халдварт өвчний сэжиг илрээгүй. Хорио цээр тогтоосноос хойш 7 хоног болж байна.

2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Нийт 302 толгой малд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд хэвийн байсан. Голомтын бүсэд 30000м2 талбай, 20 тээврийн хэрэгсэл,145 хүнд ариутгал халдваргүйжүүлэлт хийн нийт 1134 малыг вакцинжуулж ажиллажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6060
0 эможи
keyboard_arrow_up