Усархаг бороо орж, 1300 гаруй бог мал аянгад цохиулжээ
2019 оны 7 сарын 10
Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт багийн Зуслан гэдэг газар, сумын төвөөс урд зүгт 23 км-т долдугаар сарын 9-ний өдрийн 16:00-16:30 цагийн хооронд усархаг бороо орж аянга буужээ.
Энэхүү аюулт үзэгдлийн улмаас малчин Г-ийн 600 бог мал, Л-ийн 715 бог мал аянгад ниргүүлж хорогдсон байна. Эл мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Цэгмэдбаатар Архангай аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 19:00 цагт ирүүлжээ.
Эх сурвалж: NEWS.MN
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?




2




1

605784
3 эможи
Bagi
2019-07-11 21:41
Toriin ordon deer udahgui buunaaa
Зочин
2019-07-10 11:09
гунигтай!

ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс