Баярын өдрүүдэд үргэлжлэх хэт халалт, үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2019 оны 7 сарын 10
Баяр наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 11, 12-нд баруун аймгуудын нутгаар, 13, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлэхийг Ус, цаг уурын хүрээлэнгээс онцгойлон анхаарууллаа.

Түүнчлэн өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст аагим халуун байх тул наршилт, нөөлөг салхины аюулаас болгоомжлохыг малчид, иргэд, наадамчдадаа сануулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
605775
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
