Asiana Airlines-ийн анхны онгоц дүүрэн зорчигчтой Монголд газардав

2019 оны 7 сарын 10

БНСУ-ын Asiana Airlines агаарын тээвэрлэгч Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлийн анхны нислэгээ үйлдлээ. Asiana Airlines-ийн OZ568 нислэгийн дугаартай агаарын хөлөг “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд өчигдөр орой буюу долоодугаар сарын 9-ний 23:50 цагт дүүрэн зорчигчтой газардав. 

Arslan.mn

Тус компани A330-300 буюу бизнес ангиллын, 290 хүний суудалтай агаарын хөлгөөр 7 хоногийн Мягмар, Пүрэв, Бямба гарагт тогтмол нислэг үйлдэх юм.

Монгол Улс болон БНСУ-ын харилцаа эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хоёр орны хооронд ийнхүү агаарын тээвэрлэгч нэмэгдсэнээр Монгол Улсыг зорин ирэх БНСУ-ын төдийгүй, дамжин ирэх гадаадын иргэд, гадаад орныг зорих монгол иргэдэд үзүүлэх нислэгийн үйлчилгээний чанар сайжрах, нислэгийн компаниудын дунд өрсөлдөөн бий болж, тасалбарын үнэ хямдрах зэрэг олон ач холбогдолтой хэмээн үзэж буй.

1988 онд анх үүсэн байгуулагдсан дэлхийн шилдэг компаниудын нэг болох Asiana Airlines нь Улаанбаатар чиглэлийн нислэгээрээ дамжуулан манай улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагааг явуулж, шударга өрсөлдөөнд манлайлж, үйлчилгээний өндөр стандартыг агаарын тээврийн салбарт нэвтрүүлэн, аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллана гэдгээ онцгойлон мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
605774
15 эможи

Ishmaa
2019-07-14 21:59
Salbariin ajilchiddaa hungulult bnuuuu
Yнэн
2019-07-11 06:20
Хэцүүхэн зоригчид хүлээж авахад бэлдэж дээ Аsianair mini
Jn
2019-07-10 21:41
Tiiz n hymd baij chadahuu
keyboard_arrow_up