Цагдаагийн хурандааТ.Баатар ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ одонгоор шагнагдлаа

2019 оны 7 сарын 09

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим алба хаагч нарыг төрийн дээд одон медалиар шагнасныг Хууль зүй, Дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж гардуулан өглөө.

Arslan.mn

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар Цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа.  Цагдаагийн хурандаа Т.Баатар нь цагдаагийн байгууллагад эрүүгийн  цагдаагаас эхлээд, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, хэсгийн дарга, Улсын мөрдөн байцаах газрын  Чингэлтэй дүүрэг дэх мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч зэрэг ажил албуудыг эрхлэн 26 дахь жилдээ нэр хүндтэй ажиллаж байна.

Arslan.mn

Эрхэлсэн ажилдаа амжилттай,  үр  бүтээлтэй ажиллаж, Цэргийн гавьяаны одонгоор шагнагдсан цагдаагийн хурандаа Т.Баатар танд ажлын амжилт хүсэж байна.

Эх сурвалж: ХЗДХЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605748
0 эможи

keyboard_arrow_up